Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu
Батлав: Сургалтын менежер.............................Э.Болортуяа
Ээлжит хичээлийн хөтөлбөр  №1
Сэдэв: Зургийн программ, түүний орчин
Хамрах хүрээ: 6-р анги
Хичээлийн  зорилго:  Зургийн  Paint программын  тухай  ойлголттой  болох,  түүний бүтэцтэй
танилцах
Зорилт:
            ·  Paint  программын үүрэг зориулалтын мэдэх
            ·  Paint программыг ажиллуулах
            ·  Программын үндсэн цонхтой танилцах
            ·  Программын цэснүүдийг таньж мэдэх
Хэрэглэгдэхүүн: Тараах материал, үзүүлэн, компьютер, проектор, зураг, цахим хэрэглэгдэхүүн
Зохион байгуулах хэлбэр
               Анги нийтээр
               Бие даасан
                 Хосоор ажиллах
Арга зүй: Харилцан ярилцах аргаар сэдэлжүүлнэ, Дагуулан дуурайлгах, тайлбарлан таниулах,  үзүүлэн  таниулах  аргаар  мэдлэг  бүтээлгэнэ, KWL аргаар  хичээлийн  бататгал  хийнэ

Хичээл зохион байгуулалт
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
Анхаарах зүйлс
Зохион байгуулалт
(2мин)
·                     Сурагчидтай мэндэлнэ.
·                     Ангийн ирцийг авах
·                     Сурагчдыг багт хуваарилна.
Хичээлийн бэлтгэл хангана
Анхаарлаа төвлөрүүлнэ
Сурагчдын түвшинг тэнцүүлэхэд анхаарна
Өмнөх мэдлэг бататгах 3мин
-Өмнөх хичээлийн гэрийн даалгаврыг шалгах.
Даалгавраас асуух зүйл байвал асууна.
Гүйцэтгэлийг урамшуулж, үнэлж дүгнэнэ.












Сэдэлжүүлэлт
5 мин
Сурагчдад компьютерээр болон гараар зурсан зураг үзүүлж зургийн талаар сурагчидтай ярилцана.
- Үгийн сүлжээ бөглүүлнэ.
-Зураг зурахад ямар багаж хэрэгслийг ашигладаг вэ?
-Энэ 2 зургийг зурахад аль нь бага хугацаанд зурагдах вэ?
-Үндсэн цэс болон бүлгийн нэрийг тогтоолгох зорилгоор үгийн сүлжээний асуулт асууна.
1. Clipboard
2 хэрэгсэл -tools.
3.Өнгө- color
4.Paint- будаг
 5.Бэлэн дүрс-Shapes

Сурагчид зургийг харж багштай ярилцана.
- Харандаа, баллуур, будаг, шугам, цаас
- Компьютерээр зурсан нь илүү хурдан
- Үгийн сүлжээний хариуг сурагчдад үзүүлэх

Үгийн сүлжээгээ
сайн хийсэн сурагчдыг урамшуулах Компьютер ашиглан зурах хүсэл эрмэлзлэлийг төрүүлэхэд анхаарах














Шинэ мэдлэг олгох
15 мин

-Самбарт он сараа бичиж хичээлийн сэдвийг байрлуулна.
-Хичээлийн зорилго зорилтыг бичиж самбарын зүүн дээд буланд байрлуулна.
-Paint программыг { Start}-{All
Programms}-{Accessories} –{PAINT} командаар нээж ажиллуулна.
- Самбар дээр цонхны бүтцийн нэрийг нэг нэгээр нь нааж үүргийг нь сурагчидтай ярилцана.
-Цонхны бүтцийг сурагчидтай харилцан ярилцаж самбарт байрлуулна.
Paint программын үндсэн цонх

-Цонхны бүтцийг сурагчидтай харилцан ярилцаж самбарт байрлуулна.
-Бүлэг команд, Үндсэн болон Дэвсгэр, нэмэлт өнгөнүүдийн талаар ойлголт өгнө.

-Сурагчид дэвтэртээ хичээлийн сэдвээ бичиж хичээлийн зорилттой танилцна.
-Дэвтэртээ цонхны бүтцийг жагсаан бичнэ.
- Paint программыг нээнэ.
-Шинэ хуудас нээнэ.
-Paint программын хэрэгслүүдийг харж, үүргийг багштай харилцан ярилцана.
-Хэрэгслүүдийг ашиглан зураг хэрхэн зурах тухай видео үзнэ. 1.mp3





Хичээлийн хэрэгсэл бүрэн
Эсэхийг анхаарна.
-Компьютерийн
Ажиллагаа хэвийн байгаа болон бүх сурагчид нээж ажиллуулж чадсан эсэхэд анхаарна
-Хаана тусламж
хэрэгтэй байгааг
анхаарна.
-Зурж байгаа
Зургийн зураасанд тасралт байгаа
Эсэхийг анхаарна.






      Бататгал
12 мин
-Дараах зургийг дэлгэцээр харуулж зөв хариулт авна. 
Сурагчиддтай ярилцана.






Багшийн зааврын дагуу дэлгэцээр гарсан зургийг ажиглан асуултанд идэвхтэй, дэг журамтай оролцож хариултыг тулгана.




Сурагчдын тэгш оролцоог анхаарах
-Ангийн дэг журмыг сахиулах
-Өмнөх даалгаварт
Оролцоогүй сурагчдаас сонгож
оролцуулахад
анхаарна.
-Яагаад гэдэг
асуултанд
хариулах боломж гаргаж өгнө.


Дүгнэлт
2 мин
·                     Сурагчдад үнэлгээний хуудас тарааж өгөн зааврыг танилцуулна.
·                     Багш урьдчилан бэлтгэсэн үнэлгээний хуудсыг ашиглан сурагчдыг үнэлнэ.
-Сурагчид хичээлийн туршид хэрэглэж зурсан хэрэгслүүдийнхээ ард тэмдэглэж нийлбэр дүнг хүснэгтийн дагуу гаргаж өөрсдийгөө үнэлнэ.
-Өөрсдөдөө өгсөн үнэлгээ үнэн зөв байгааг нөгөө
Багийн сурагчдаар хянуулна.
Гэрийн даалгавар
1мин
Компьютер болон гараар зурсан зургуудын давуу талуудыг бичиж тэмдэглэж ирэх.
-Гэрийн даалгавраа тэмдэглэж авна.

No comments:

Post a Comment