Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu


Ээлжит хичээлийн хөтөлбөр №3
Хичээлийн сэдэв:  Дүрс ашиглан зураг зурахуй
Заах анги: 6-р анги
Хичээлийн зорилго: Зургийн Paint программыг ашиглан зурагтай ажиллах үндсэн үйлдлүүдийг мэдэх
Хичээлийн зорилт:
·         Paint программыг ашиглан зурагтай ажиллаж сурах
·         Paint программын үүрэг зориулалт дээр жишээ гаргаж тайлбарлан, ярилцлах
·         Paint программын дүрсүүдийг ашиглан зураг зурах
·         Paint программын дүрс ашиглан зурах талаар ойлгосон зүйлсээ бусадтайгаа чөлөөтэй ярилцах
Хэрэглэгдэхүүн: Самбар, Слайд-электрон үзүүлэн, компьютер, тараах материал
Хичээлийн явц:
Хичээлийн үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
Анги зохион байгуулалт
/2 мин/
-Сурагчидтайгаа мэндэлнэ.
-Он сар өдрөө тэмдэглэнэ.
Ирц бүртгэнэ.
- Багштай мэндлэнэ
-Хичээл эхлэхэд бэлдэнэ.
- Ирцээ бүртгүүлнэ










Сэргээн санах
/2 мин/
Өмнөх мэдлэгийг бататган мини тест ажиллуулна.
Мини тест
1.    Тайлбарлан бичээрэй?
Cut

Copy

Crop


2. Зурсан зургаа хадгалахдаа өгөх командыг нөхөж бичээрэй.
....................................
3. Зурсан зургаа нээхдээ өгөх командыг нөхөж бичээрэй.
…………………………………..
4. Дараах зургийн хэрэгслүүдийг нэрлэж бичнэ үү?
А:------------------

б........................
в..........................








-Мини тестийг анхааралтай ажиллана
-Асуух зүйл байвал багшаас гар өргөж асууна.





Сэдэлжүүлэх
/5 мин/
-Дараах зургийг зурахдаа ямар хэрэгсэл ашиглаж ямар дарааллаар  зурсан болохыг нэрлэнэ үү? Энэ зураг ямар утга санааг илэрхийлдэг болохыг тайлбарлаарай.

Paint программыг ашиглан хүүхэлдэйн киноны баатар зурж байгаа бичлэгийг проектороор үзүүлж харилцан ярилцана.

Бичлэгийг анхааралтай үзэж  Paint программын талаар харилцан ярилцана



Шинэ мэдлэг олгох  /15 мин/
Paint программ дээр ажиллах нь их ач тустай гэдгийг сурагчдад ойлгуулах.
     1.       Paint-ийг нээнэ.
     2.       Элпис   
хэрэгсэлийн 
гурав дахь
хүрээгүй тэгш өнцөг, Багс 
хэрэгсэлийн командуудыг ашиглан чебурашка зурна.

Хичээлдээ идэвхтэй оролцон багшийн тайлбарласан зүйлсийг анхааралтай сонсон ойлгож дэвтэртээ тэмдэглэнэ.

Харилцан ярилцана.









Бататгал
/10 мин/
- Даалагавар
1. Paint программыг нээнэ.
2. Мастаб 
гэсэн хэрэгсэлийг сонгоно.
3. Командын хэрэгсэлийн нэмэлт хэсгээс –ээс  сонговол (мастаб-800%) болно.
4. Цэсний мөрнөөс View цэснээс хүснэгтэн Zoom/Show Grid командыг
сонгоно.
5. Багс 
багажийг сонгоно.
6. Командын хэрэгсэлийн нэмэлт  хэсгээс квадрат хэлбэртэйгийн хамгийн хамгийг бага дүрсийг сонгоно
7. Зургийг дугаарлан тоо болгонд нэг дөрвөлжин нүд байхаар багс багтахаар харгалзуулан дугаарлана.
-Багшийн хэлсэн даалгаврыг
анхааралтай сонсоно.
-Өгсөн даалгаврыг хийж
гүйцэтгэнэ. -Хамтран
санаачилгатай идэвхтэй оролцоно.
-Мэдэхгүй зүйл байвал багшаас
асууна.

                 


Дүгнэлт
2мин
-Программын үүрэг зориулалт, хэрэглээний талаар ярилцана. Хийсэн зүйлээ дүгнэн чадахгүй зүйлээ бататган ярилцана.



-Багштай хамтран ярилцаж юу
сурч мэдсэнээ дүгнэнэ.
-Программ ямар зориулалттай,
юу юунд ашиглаж болохыг хэлнэ.
-Ач холбогдлын талаар ярилцана.
-Шатрын хөлөг зурж мэдлэгээ
бататгана.
Үнэлгээ
/3 мин/
-Сурагчдын идэвх оролцоог үнэлнэ.
-Бие дааж сэтгэх чадварыг үнэлнэ.
-Хийсэн даалгаврыг шалган үнэлнэ.
-Үнэлгээний хуудас ашиглан үнэлнэ.
-Өөрийгөө үнэлнэ.
-Хэсэг бүлгээрээ хэлэлцэх
замаар үнэлгээнд оролцох ба
өөрийгөө үнэлнэ.
Гэрийн
даалгавар
/1 мин/
-Турайн программын талаар илүү ихийг интернет болон бусад хүмүүсээс асууж мэдэх замаар мэдээлэл цуглуулах
-Гэрийн даалгаврыг тэмдэглэн
ойлгохгүй зүйл байвал багшаас
асууна.

No comments:

Post a Comment