Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu
PDF Үзэх

Ээлжит хичээлийн хөтөлбөр №2
Сэдэв: Paint программын хэрэгслүүд, тэдгээрийн хэрэглээ
Хамрах хүрээ: 6-р анги
Хичээлийн зорилго: Paint программын хэрэгслүүдийг ашиглан зураг зурах
Зорилт:
·         Paint программын хэрэгслүүдийн үүргийг мэдэх, ялгаж таних
·          Paint программын хэрэгслүүдийг ашиглан зураг зурах
·         Хамтран суралцах, бусаддаа тайлбарлан таниулах
Хэрэглэгдэхүүн: Самбар, шохой, тараах материал, үзүүлэн, компьютер, проектор,зураг, цахим хэрэглэгдэхүүн
Хичээлийн явц:
Зохион байгуулалт
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
Анхаарах зүйл
Зохион
байгуулалт
  2 мин
-Сурагчидтай мэндэлнэ.
-Ирц авах
-Ангийн зохион байгуулалт-хосоорооажиллах
-Хичээлийн бэлтгэл хангана
-Анхаарлаа төвлөрүүлнэ
Сурагчдын түвшинг
Тэнцүүлэхэд анхаарна





Өмнөх мэдлэгээ бататгах
  3 мин
Өмнөх хичээлийн гэрийн даалгаврыг шалгах.
-Мини тест ажиллуулах
Мини тест
1. Paint программыг эхлүүлэхдээ
................................................................

2. Тайлбарлан бичээрэй?
New

Open

Save


3. Paint программыг цонхны бүтцийг
нэрлэнэ үү?
...................................................................

4. Зургийн өнгийг яаж хар цагаан болгох вэ?
-Даалгавраас асуух зүйл
байвал асууна.
-Мини тестийг анхааралтай уншиж ажиллана.
Гүйцэтгэлийг
урамшуулах,
үлгэр дуурайлал
болгоход
анхаарна.

Сэдэлжүүлэлт

5мин

-Сурагчдад компьютерээр болон гараар зурсан зураг үзүүлж зургийн талаар сурагчидтай ярилцана.
-Зураг зурахад ямар багаж хэрэгслийг
ашигладаг вэ?
- Самбар дээр хэрэгслүүдийг нэг нэгээр нь нааж үүргийг нь сурагчидтай ярилцана.



- Хэрэгслүүдийг ашиглан зураг хэрхэн зурах тухай видео үзүүлнэ.
Easy method of Painting using MS Paint.mp4
Хэрэгслүүдийг ашиглан зураг хэрхэн зурах тухай видео үзүүлнэ.
Сурагчид зургийг харж багштай ярилцана.
- Харандаа, баллуур,
будаг, шугам, цаас
- Компьютерээр зурсан нь илүү хурдан
Компьютерээр зурах хүсэл эрмэлзлэлийг
Төрүүлэхэд анхаарах












Шинэ мэдлэг олгох
15 мин

-Самбарт он сараа бичиж хичээлийн
сэдвийг байрлуулна.
-Хичээлийн зорилго зорилтыг бичиж
самбарын зүүн дээд буланд байрлуулна.
-Paint программыг нээлгэнэ.
-Өгөгдсөн зургийг даган дуурайж зурах даалгавар өгнө.
Багш сурагчдын үйл ажиллагааг ажиглан туслаж дэмжин, зөвлөж
урамшуулна.
-Багш сурагчдыг суудлаас нь босгож бусдын зурсан бүтээлийг ажиглуулна.
2 зураг шалгаруулна.
Үүнд:
1. Хамгийн өнгөний сонголт сайтай зураг
2. Өөрийн санаагаар баяжуулсан зураг
-Сурагчид дэвтэртээ
хичээлийн сэдвээ бичиж хичээлийн зорилттой танилцана.
- Paint программыг нээнэ.
-Paint программын
хэрэгслүүдийг харж,
үүргийг багштай харилцан ярилцана.
-Хэрэгслүүдийг ашиглан зураг хэрхэн зурах тухай видео үзнэ.
-Шүхрийн зургийг зурж будна. /Компьютерийн
хажууд байрлуулсан 3 өнгийн тусламжийн
картнаас сонгож өргөн багшаас мэдэхгүй зүйлийн
талаар асууна/

-Хичээлийн
хэрэгсэл бүрэн
эсэхийг анхаарна.
Компьютерийн
ажиллагаа
хэвийн байгаа
болон бүх
сурагчид нээж
ажиллуулж
чадсан эсэхэд
анхаарна

-Хаана тусламж
хэрэгтэй
байгааг анхаарна.

-Зурж байгаа
Зургийн зураасанд
тасралт байгаа
эсэхийг анхаарна.

Хэрэв тасралттай бол
зураг бүтэн
будагдахгүй
гэдгийг
сануулна.











Бататгал
10 мин

-Дараах даалгаврыг дэлгэцээр харуулж зөв хариулт авна.
1. Энэ дүрсийг хамгийн олондоо хэдэн
өнгөөр будах боломжтой вэ? /3 өнгө/
2. Энэ дүрсийг хамгийн олондоо хэдэн
өнгөөр будах боломжтой вэ? /1 өнгө/
3. Энэ зургийг хэдэн хэрэгсэл ашиглаж, ямар аргаар будсан вэ? /3
хэрэгсэл ашиглаж шүрших болон
цутгах аргаар будсан/
4. Энэ зургийг хэдэн хэрэгсэл ашиглаж
ямар аргаар будсан вэ? /2 хэрэгсэл
ашиглаж цутгах аргаар будсан./
5. Дүрс ашиглан зураг зурах дадлага
ажил хийх
Сурагчид багшийн
зааврын дагуу ширээн дээр тавьсан үүргүүдээс
сонгон авч самбарт
байрлуулна.
-Багшийн зааврын дагуу дэлгэцээр гарсан зургийг
ажиглан асуултанд
идэвхтэй, дэг журамтай оролцож хариултыг тулгана.
1./3 өнгө/
2. /1 өнгө/
3./хэрэгсэл ашиглаж
шүрших болон цутгах аргаар будсан
4. /2 хэрэгсэл ашиглаж цутгах
аргаар будсан./

- Сурагчид дүрс
ашиглан зураг зурах
-Сурагчдын
тэгш оролцоог
анхаарах

-Ангийн дэг
журмыг
сахиулах

-Өмнөх
даалгаварт
оролцоогүй
сурагчдаас
сонгож
оролцуулахад
анхаарна.

-Яагаад гэдэг
асуултанд
хариулах
боломж
гаргаж өгнө.


Дүгнэлт
3мин

- Сурагчдад үнэлгээний хуудас тарааж
өгөн зааврыг танилцуулна.

- Багш урьдчилан бэлтгэсэн үнэлгээний хуудсыг ашиглан сурагчдыг үнэлнэ.
-Сурагчид хичээлийн туршид хэрэглэж зурсан хэрэгслүүдийнхээ ард тэмдэглэж нийлбэр дүнг хүснэгтийн дагуу гаргаж өөрсдийгөө үнэлнэ.
-Өөрсдөдөө
өгсөн үнэлгээ
үнэн зөв
байгааг нөгөө
багийн
сурагчдаар
хянуулна.
Гэрийн
даалгавар
2 мин
Багс ашиглан шинэ жилийн гацуур мод зурж ирэх.

-Гэрийн даалгавраа
тэмдэглэж авна.

No comments:

Post a Comment